"Украин энх тайван тогтоож, Оросын түрэмгийллийг зогсоохын тулд нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг орхих шаардлагатай юу" гэсэн сэтгүүлчийн асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, "Би тэдэнд юу хийх ёстойг хэлэхгүй" гэжээ. Тэрээр, “Анхнаасаа би нутаг дэвсгэргүйгээр Украин юу ч биш гэж хэлсэн. Гэхдээ бүгд надтай санал нийлэхгүй байна. Би тэдэнд юу хийх ёстой, юу хийх ёсгүйг хэлэхгүй” гэжээ. Харин АНУ Украинчуудыг өөрсдийгөө хамгаалж чадахуйц байдалд оруулсаар байх болно гэж Жо Байден нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN