"АНУ-ын шинэ пуужингийн систем нь Украинд 80 км-ын зайд байг онох боломжтой" гэж мэдэгджээ

"АНУ-ын шинэ пуужингийн систем нь Украинд 80 км-ын зайд байг онох боломжтой" гэж мэдэгджээ

АНУ-ын өндөр албан тушаалтнууд өчигдөр /2022.05.31/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Америкиас Украинд үзүүлж байгаа аюулгүй байдлын тусламжийн 11 дахь багцын хүрээнд тус улсад үйлдвэрлэсэн “HIMARS” гэгддэг өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн системийг илгээх гэж байна” хэмээн мэдэгджээ.

HIMARS нь Украинд 80 км-ын зайд пуужин хөөргөх боломжтой сумаар тоноглогдсон аж. Харин АНУ-ын албаны хүмүүс Украинд дэвшилтэт пуужингийн систем илгээх эсэх талаараа хэдэн долоо хоногийн турш хэлэлцэж байна. Учир нь техникийн хувьд Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвартай холын тусгалтай зэвсэг нь дайныг өдөөж болзошгүй хэмээн болгоомжилжээ. Иймд бага тусгалтай пуужингийн системийг Украинд нийлүүлэхээр шийдсэн байна. В.Зеленский өчигдөр Newsmax-д өгсөн ярилцлагадаа “пуужинг Оросын нутаг дэвсгэрт бус Украинд хэрэглэнэ” гэж хатуу хэлжээ.

Эх сурвалж: CNN