"Украин өдөр бүр 100 хүртэл цэргээ алдаж байна" гэж В.Зеленский хэлжээ

"Украин өдөр бүр 100 хүртэл цэргээ алдаж байна" гэж В.Зеленский хэлжээ

“Украин өдөр бүр 60-100 цэргээ алдаж байна” гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.05.31/ Newsmax-т өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Тэрээр, “Украины зүүн хэсэгт байдал маш хүнд байна. Бид өдөр бүр 60-100 цэргээ алдаж, 500 орчим цэрэг шархадсаар байна” гэжээ. 

Харин өчигдөр /2022.05.31/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин руу илгээх пуужингийн системийн шинэ багцыг зарласан. Уг пуужингийн системүүд нь 80 километрийн зайд пуужин хөөргөх хүчин чадалтай бөгөөд энэ нь В.Зеленскийн хүссэн алсын тусгалтай зэвсгээс хамаагүй бага боловч Украинд илгээсэн бүх зэвсэгээс хавьгүй илүү үр дүнг авч ирнэ гэж албан тушаалтнууд мэдэгдсэн. Иймд В.Зеленский Newsmax-д өгсөн ярилцлагадаа “пуужинг Оросын нутаг дэвсгэрт бус Украинд хэрэглэнэ” гэж хатуу хэлжээ.

Эх сурвалж: CNN