Ч.Өнөрбаяр: МАН-ыг сонгосон нь "хараал идсэн сонголт байж" гэж маш олон иргэн харамсаад сууж байна

Ч.Өнөрбаяр: МАН-ыг сонгосон нь "хараал идсэн сонголт байж" гэж маш олон иргэн харамсаад сууж байна

Өнөөдөр /2022.05.31/ АН-аас ээлжит 4/11 мэдээллийг хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ч.Өнөрбаяр, “Ард түмний сонголтыг луйварддаг тогтолцоогоо өөрчилж байж, Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярь” хэмээн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланд хандаж мэдэгдэл хийлээ.

Тодруулбал, Ч.Өнөрбаяр “Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан янз бүрийн геополитик зэрэг зүйлийг ярих болсон. Д.Амарбаясгалан монголын төрд чухал албан тушаал хашиж үзээгүй байж геополитик гэсэн чухал асуудал ярих болоогүй. Сонгуулийн шударга явуулдаг тогтолцоог МАН-ын үед эвдсэн.

Сталины үеийн хэн санал өгч байгаа чухал биш, хэн тоолж байгаа нь чухал гэсэн тогтолцоог та бүхэн бий болгож, маш олон иргэдийн саналыг луйвардсан. Бүртгэл, хар машинтай холбоотой тогтолцоогоо янзлахгүйгээр, санал тоолдог шударга тогтолцоог бүрдүүлэхгүйгээр мянга үндсэн хууль, сонгуулийн хуулийг өөрчлөөд юу ч өөрчлөгдөхгүй” гэсэн юм.