Х.Нямбаатар: Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсон

Х.Нямбаатар: Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсон

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. 

Энэ хүрээнд хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагаж, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж, тус хуулийн 45.4-т дэх хэсгийн “прокурорыг” гэснийг “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсүгэй гэсэн заалтыг нэмсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл тус заалтыг татахаар болжээ. Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.31/ хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлага тавилаа. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бичгээ Засгийн хурлаар оруулж, байнгын хорооны даргад хүргүүлнэ" гэлээ.