ЗАСГИЙН ГАЗАР: Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна

Маргааш буюу зургадугаар сарын 1-ны лхагва гарагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа тул Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
  • Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
  • Хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
  • Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.