Д.Тогтохсүрэн: Баяр наадмын хуулийг ирэх сарын 15-20-нд батлахаар ажиллаж байна

Д.Тогтохсүрэн: Баяр наадмын хуулийг ирэх сарын 15-20-нд батлахаар ажиллаж байна

Өнөөдөр /2022.05.30/ УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "УИХ-ын хаврын чуулган долдугаар сард завсарлахаас өмнө хэд хэдэн том хуулийн төслийг хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай. Үүнд, Хууль зүйн байнгын хороон дээр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг дөрвөн хуулийг хэлэлцэх юм. Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө батална. Баяр наадмын хуулинд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ирэх сарын 15-20-ны хооронд батлахаар ажиллаж байна" гэлээ.