Сүүлийн үед Хөвсгөл аймагт хур тунадас ороогүйн улмаас ихэнх нутгаар хуурайшилтын 4-р зэрэгт шилжээд байжээ. Харин өчигдөр /2022.05.28/ хур тунадас орсны улмаас Галт, Цагаан-Уул, Төмөрбулагаас бусад сум хуурайшилтын 1-р зэрэгт шилжсэн байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн нийт нутгаар 0.0-13.0 мм аадар бороо, бороо, Хатгал, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл орчмоор нойтон цас оржээ. Хамгийн их цас Хатгал тосгоны ажиглалтын талбайд 2 см байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлжээ.
