Япон улс Дэлхийн II дайнд бууж өгсний 81 жилийн ойг тэмдэглэж байна

Япон улс Дэлхийн II дайнд бууж өгсний 81 жилийн ойг тэмдэглэж байна

Япон улс өнөөдөр /2026.08.15/ Дэлхийн II дайнд бууж өгсний 81 жилийн ойг тэмдэглэж байна.

Жил бүр энэ өдөр Токио хотод дайнд амиа алдсан япон иргэд, цэргийн алба хаагчдыг дурсах ёслол зохион байгуулдаг. Харин Японы улс төрийн зүтгэлтнүүдийн Ясукуни сүмд зочлох эсэх нь хөрш орнуудын анхаарлыг татдаг байна. Учир нь тус сүмд Дэлхийн II дайны үеийн дайны гэмт хэрэгтнүүдэд тооцогддог А зэрэглэлийн 14 этгээдийг бусад дайнд амиа алдсан япончуудын хамт тахидаг юм.

Харин Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи энэ жил Ясукуни сүмд биечлэн очоогүй байна. Харин сүмд мөнгөн өргөл өргөжээ. Түүний энэхүү шийдвэрийг Хятад болон Өмнөд Солонгостой харилцаагаа хурцатгахгүй байхыг зорьсон алхам гэж ажиглагчид үзэж байна. Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми болон эрх баригч намын зарим улс төрч Ясукуни сүмд зочилсон байна.

Ясукуни сүмд Японы улс төрчид зочлох нь Хятад, Өмнөд Солонгосын зүгээс тогтмол шүүмжлэл дагуулдаг. Тэд тус сүмийг Японы дайны үеийн түрэмгийллийг зөвтгөсөн бэлгэдэл хэмээн үздэг байна. Япон улс 1945 оны наймдугаар сарын 15-нд холбоотнуудад бууж өгснөө зарласнаар Дэлхийн II дайнд оролцсон байлдааны ажиллагаагаа зогсоосон юм.