УИХ-ын хаврын чуулганыг гурав, дөрөвдүгээр сард хамгийн олон удаа тасалсан, хоцорсон гишүүдийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Түүний танилцуулснаар, гуравдугаар сард чуулган долоон удаа хуралдахад УИХ-ын 18 гишүүн тасалжээ.
Дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы 12 удаа хуралдахад 20 гишүүн тасласан байна.
Гишүүдээс чуулганы хуралдааныг хамгийн олон удаа тасалсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байна. Тэрбээр чуулганы хуралдааныг нийт дөрвөн удаа тасалж, таван удаа хоцорчээ. Т.Доржханд гишүүн гурван удаа тасалж, дөрвөн удаа хоцорсон байна. Мөн Сангийн сайд Б.Жавхлан гурван удаа тасалж, хоёр удаа хоцорсон бол УИХ-ын гишүүн Ц.Туваан гурван удаа тасалж, гурван удаа хоцорчээ. Харин А.Адъяасүрэн гишүүн хоёр удаа тасарч нэг удаа хоцорсныг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
ҮЗЭХ: