УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарийн царигтай төмөр замтай болох тогтоолын төслийг УИХ-д өргөн барих талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр энэ талаар "2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого бичиг баримтыг гаргасан. Энэ бодлогын баримт бичэгт өргөн царигтай төмөр замтай холбогдсон болон салаалсан тохиолдолд өргөн төмөр замтай байна. Харин уул, уурхайн ордоос хилийн боомт хүртэлх төмөр замын царигийн асуудлыг Засгийн газраас өргөн барьснаар УИХ ТОГТООНО гэсэн байдаг.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д өргөн барьсангүй. Тиймээс миний бие Засгийн газраас санал авч импортлогч орны төмөр замын цариг ямар байна түүнтэй адил замаар холбох тогтоолын төслийг өргөн барьж байна. Ингэснээр нүүрсний экспорт дахь хүний оролцоо багасгаж өгнө.
Хэрвээ төмөр замтай байсан бол наанаас нь 60 вагоноо түлхээд хил дээр хүргээд цаанаас нь худалдан авагч татаад авдаг боломжийг бүрдүүлэх байсан. Төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэснээр уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, дагаад гадаад валютын хэмжээ нэмэгдэж, эдийн засаг сэргэнэ" гэлээ.
Тэрбээр мөн Тавантолгойгоос-Гашуунсухайт хүртэлх төмөр замыг нарийн эсвэл өргөн царигаар холбох уу гэдгийг Засгийн газар мэднэ. Шийдвэрлэх л хэрэгтэй гэсэн юм.
ҮЗЭХ: