Токиод суух консулд Б.Болор-Эрдэнийн оронд Ө.Мөнхбатыг ХҮН-ынхан МАН-тай тохирч, зүтгүүлж эхэлсэн үү

Токиод суух консулд Б.Болор-Эрдэнийн оронд Ө.Мөнхбатыг ХҮН-ынхан МАН-тай тохирч, зүтгүүлж эхэлсэн үү

Японы Токио хотод суух консулаар Б.Болор-Эрдэнэ гэх нийтлэлч бүсгүйг томилно гэх яриа гарсан боловч зарим дипломат албаныхан түүнийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байж магадгүй байна.

Тэгвэл Токиод суух консулд ХҮН-ынхан МАН-ын удирдлагуудтай тохирч, Ө.Мөнхбат гэх залууг зүтгүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ө.Мөнхбатын хувьд ХҮН-ын идэвхтэй гишүүн бөгөөд түүний аав н.Өөлд нь МАН-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан нэгэн ажээ. 

Харин сүүлийн үед Т.Доржханд нарын ХҮН-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийж тогтолцоог өөрчилснөөр Монгол улс хөгжлийн замдаа орно хэмээн сурталчлах болсон. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрийн намын нэрээр эхлүүлэхээр МАН-тай тохирч, оронд нь Токиод суух консул зэрэг квотыг авахаар тохирсон байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.