Монгол-Израилийн гадаад хэргийн яам хоорондын улс төрийн VI зөвлөлдөх уулзалт өчигдөр/2022.05.25/ Иерусалим хотноо болжээ. Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Израилийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал Рафаэль Харпаз нар тэргүүтэй албан тушаалтнууд оролцсон байна.
Талууд Монгол, Израилийн улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид уг чиглэлүүдээр хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Монгол-Израилийн Засгийн газар 2022-2025 он хүртэл соёл, шинжлэх ухаан, спорт, Кибер аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныг уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ. Мөн Монголын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Израилийн Үндэсний засаг захиргаа хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: The Times of Israel