Нийслэлийн Ардчилсан намын гишүүд Хууль зүй дотоод хэргийн яамны гадна яг одоо жагсаж байна.
Учир нь тэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандан Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын дарга Ж.Болд болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат нарыг огцруулахыг шаардаж байгаа юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс шаардлагын хариуг ажлын цагт багтааж өгнө гэсэн учир тэд ийнхүү яамны гадна жагсаж байгаа аж.