Л.Халтар: Надад идсэн, уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад нүүр бардам байна

Л.Халтар: Надад идсэн, уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад нүүр бардам байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар Тавантолгойгоос Цагаанхад чиглэлд уртын тээвэр эхэлж байгаа талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр“Тодорхой хугацааны дараа уртын тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. 2022 оны тавдугаар сарын 25-аас зургадугаар сарын 1-ний хооронд Тавантолгойгоос-Цагаанхад чиглэлд уртын тээврийг эхлүүлье гэдэг дээр манай Гадаад хэргийн яам, холбогдох байгууллагууд Хятадын талтай хэлэлцсэн байна. Ойрын хугацаанд уртын тээвэр Тавантолгойгоос Цагаанхад чиглэлд эхлэх нь. Мөн хоёр жил гаруй зогссон Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхлэх нь. Хятадын талаас тавьж буй шаардлага хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортод оролцож байгаа жолооч нараас коронавирусийн шинжилгээ авах үед эерэг гарахгүй байх нь чухал юм” гэв.

Эрээний хил гаалийн удирдлагуудыг авлигын асуудлаар шалгаж буй. Энэ асуудалд Л.Халтар сайд холбоотой гэдэг мэдээлэл түгээд байгаа. Тэгвэл энэ талаар тэрбээр “Эрээн дээр байгаа хил гаалийн ажилтнуудыг шалгаж байгаа гэдэг мэдээллийг би цахим сүлжээнээс харсан. Албан ёсоор авсан мэдээлэл байхгүй. Би нэг л зүйлийг хэлье. Надад идсэн уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад нүүр бардам байна. Миний хамаарал бүхий хүн тээвэр зуучийн компанитай гэх мэдээлэл бий. Тийм зүйл огт байхгүй” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: