АНУ Монголыг цар тахлын “ЭРСДЭЛ БАГА” орнуудын жагсаалтаас хасаж “ДУНДАЖ ЭРСДЭЛТЭЙ” ангилалд оруулжээ

АНУ Монголыг цар тахлын “ЭРСДЭЛ БАГА” орнуудын жагсаалтаас хасаж “ДУНДАЖ ЭРСДЭЛТЭЙ” ангилалд оруулжээ

АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв (CDC)-өөс дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, хилийн чанадад аялах Америкчуудад зориулсан зөвлөмж гаргадаг билээ. Тус байгууллагаас дэлхийн улс орнуудыг 4-1 түвшинд хуваан ангилдаг. Тодруулбал,

  • 4-р түвшин нь коронавируст халдварын “Маш өндөр эрсдэлтэй”
  • 3-р түвшин нь “Өндөр эрсдэлтэй”
  • 2-р түвшин нь “Дундаж эрсдэлтэй”
  • 1-р түвшин нь “Эрсдэл бага”

Манай улсын хувьд өмнө нь “"Level 1" буюу “Бага эрсдэлтэй” орнуудын жагсаалтад багтаж байв. Тэгвэл энэ долоо хоногт CDC жагсаалтыг шинэчилж, “дундаж эрсдэлтэй” түвшин рүү гурван орныг нэмж оруулсны нэг нь манай улс байна. “Дундаж эрсдэлтэй” жагсаалтад Монголоос гадна

  • Ангилъя
  • Эль Сальвадор
  • Фижи
  • Иран
  • Ирак
  • Ямайка
  • Кувейт
  • Ливан
  • Мексик
  • Намиби
  • Оман
  • Парагвай
  • Перу
  • Туркс ба Кайкосын арлууд (Их Британи)
  • Арабын нэгдсэн Эмират улс
  • Замби зэрэг орон багтжээ.

Харин манай хойд хөрш ОХУ-ыг “өндөр эрсдэлтэй, БНХАУ-ыг “Эрсдэл бага” түвшинд оруулсан байна.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.