Улаанбаатар хот дахь Гаалийн газар тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 08:30-20:00 цагийн хооронд сунгасан цагаар ажиллаж байна. Энэ оны наймдугаар сарын 30-н хүртэл дээрх цагийн хуваариар ажиллана хэмээн Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ. Төмөр замын тээврийн ачааллыг бууруулах, БНХАУ-аас чингэлэг татан авалт байгуулж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газар ийнхүү уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
