ВИДЕО: "Доромжилбол ял өгдөг болох" заалтыг хуулийн төсөлд оруулсан Х.Нямбаатар сайдыг ОГЦРУУЛАХ асуудлыг АН-ын бүлэг хөндөх үү

ВИДЕО: "Доромжилбол ял өгдөг болох" заалтыг хуулийн төсөлд оруулсан Х.Нямбаатар сайдыг ОГЦРУУЛАХ асуудлыг АН-ын бүлэг хөндөх үү

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэх мэдээлэл байгаа юм. 

Тус хуулийн 15.13-т “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байгаа юм.  Хуулийг ЭНД дарж унших. Энэхүү заалт нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан байж болзошгүй байгаа юм.

Тиймээс Ардчилсан намын бүлгээс өчигдөр "Доромжлох" заалтын талаар хуульч, сэтгүүлч зэрэг нийгмийн бүхий л төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр хуульч isee.mn мэдээллийн сайтын төлөөлөл байр, сууриа илэрхийлж, АН-ын бүлгийн гишүүдээс асуулт асуулаа. 

ВИДЕО: