Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг томилжээ

Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг томилжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Харин түүний оронд П.Ганхүүг томилсон байна.  

П.Ганхүү нь 1997 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2015 онд Австралийн Сиднейн их сургуулийг төгссөн. Эдийн засгийн магистр зэрэгтэй, АНУ, Япон Улсад эрчим хүчний чиглэлээр мэргэшил дээшлүүлжээ. Тэрбээр 1997-1999 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд багш, салбарын эрхлэгч, 1999-2001 онд МУИС-д “ТАСИС” төслийн зөвлөх, 2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч дарга, "Эрдэнэс монгол"-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн юм.