Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан “Эрүүгийн хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд, “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтыг оруулаад байгаа юм.
Иймд энэ асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Бид “Доромжлох” заалтын талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодрууллаа. Тэрээр, “Доромжлох заалт Эрүүгийн хуульд байх шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
ВИДЕО: