Т.Доржханд гишүүн “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” тайван жагсаалын урилгаа залууст тараажээ

Т.Доржханд гишүүн “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” тайван жагсаалын урилгаа залууст тараажээ

Энэ тавдугаар сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд пүрэв гарагт буюу тавдугаар сарын 05-ны өдөр 12:00 цагаас “Өөрсдөө өөрчил эсвэл тар” гэх тайван жагсаал зохион байгуулж байгаагаа мэдэгдээд байсан билээ.

Иймд тэрбээр өнөөдөр тус тайван жагсаалын урилгаа залууст тараажээ. Энэ талаар тэрбээр цахим хуудаснаа, “Иргэд, залуустайгаа уулзаж “ӨӨРСДӨӨ өөрчил, үгүй бол ТАР‼”тайван жагсаалын урилга өгөхөд бүгд баяртай хүлээн авч, оролцохоо илэрхийлж байна. “Өөрсдөө ХЭМНЭ!” залуусын жагсаалыг үр дүнд хүргэж, тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлэх болно. Эрхэм Та маргааш буюу 5.05 өдрийн 12:00-15:00 хооронд болох тайван жагсаалд оролцож, найз нөхөд, ангийн болон ажлын хамт олондоо уриалж, цааш түгээж өгнө үү. Баярлалаа” гэжээ.




Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө