Б.Жавхлан: Хөгжлийн банкны өрийг төлүүлэх Ажлын хэсэг байгуулж, Х.Нямбаатар сайд ахлахаар боллоо

Б.Жавхлан: Хөгжлийн банкны өрийг төлүүлэх Ажлын хэсэг байгуулж, Х.Нямбаатар сайд ахлахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банканд Монголбанкнаас 2019 онд хийсэн шалгалт бий. 2023 онд төлүүлэх хоёр томоохон бонд байгаа. Үүнээс бидний онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Яагаад гэвэл үүнд Засгийн газар баталгаа гаргасан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүсэх гээд байна. Одоогийн байдлаар 160 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Зээлийн эргэн төлөлтөд орж ирсэн мөнгөөр Самурай бондын мөнгийг төлж эхлэхээр болсон.

Энэ жилд чанаргүй зээлийн 3/1-ийг төлүүлж, ирэх онд чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондыг төлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Самурай бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг зайлуулна.

Засгийн газраас чанаргүй зээлийн асуудлаар ажиллахад хуулийн байгууллагын оролцоо их чухал байгааг онцолж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, АТГ, цагдаа зэрэг хүчний байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хууль, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараа ахлуулсан ажлын хэсэгт хүчний байгууллагын төлөөллийг оролцуулан өр барагдуулах ажлуудыг зохион байгуулахаар боллоо. Чанаргүй зээл бол чанаргүй л байдаг. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадлагын аргаар төлүүлэх ажлыг зохион байгуулахаар өөр арга байхгүй. Ихэнх чанаргүй зээл нь хоёр аж ахуйн нэгж байгаа" гэлээ. 




Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө