Хөгжлийн банкны асуудал өдгөө ч олны анхаарлыг татсан хэвээр байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банктай холбогдож, зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хүртэл хөндөгдсөн.
Тэгвэл Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдийн тоо дахин нэгээр нэмэгдэх бололтой. УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ энэ талаар мэдээлэв. Тэрбээр "УИХ "Та хулгайч, та буруутай" гэж шүүх эрхгүй ч хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох эрхтэй. Энэ асуудлыг УИХ нээлттэй хэлэлц. Нээлттэй хэлэлцвэл бие биеэ хайрлаж, өмөөрч чадахгүй шүү дээ. Надад ирсэн мэдээллээр хамгийн их хамгаалсан гишүүн бол С.Ганбаатар. Ямар шударга улстөрч билээ. Гэтэл хаалттай хуралдааны үеэр Хөгжлийн Банктай холбогдсон улстөрчдийг хамгийн их хамгаалсан хүн бол С.Ганбаатар. Яагаад гэвэл өөрийнх нь асуудал Хөгжлийн банканд байгаа юм байна. Ийм л байна" хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Надад мэдээлэл ирсэн хамгийн их хамгаалсан хүн нь нөгөө шударга С.Ганбаатар гишүүн бна өөрийнх нь хэрэг нь ХБанкан дээр явж бгаам бна! Мөн нөгөө шударга Н.Алтанхуяг гишүүн маш их лобби хийсэн…
— ЗулханХонгор (@ZulkhanHongor) May 2, 2022
Нөгөө шударга эх орончид чинь ийм л бна даа??? pic.twitter.com/MYrvmQkIhY