Өчигдрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 21 аймгийн Ардчилсан намын тамгыг хүчингүй болгож байгаа мөн Ардчилсан намын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар томилох гэж байгаа гэх мэдээлэл гарсан. Иймд Д.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр, “АН-ын бүлэг яагаад хуралдаагүй вэ гэхээр АН-ын дүрмийг улсын дээд шүүхэд бүртгэсэн байгаа. Тэр бүртгэлийн дагуу үндэсний бодлогын хорооны хурлаа хийгээд тэрний дагуу үйл ажиллагаануудаа явуулж байна. Ирцийн хувьд бас арай хүрэлцэхгүй байна. 21 аймгийн АН-ын тамгыг хүчингүй болгож байгаа тал дээр би мэдэхгүй байна. Бодвол дүрмийн өөрчлөлттэй хамааралтай юм болов уу даа. Намайг улс төрийн хүрээнд тохироо хийж АН-ын даргаар томилно гэсэн байсан бас мэдэхгүй байна. Анх удаа сонсож байна.
LIVE: