“Бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах” Г.Амартүвшингийн өргөдлийг нь ТАТУУЛЖЭЭ

“Бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах” Г.Амартүвшингийн өргөдлийг нь ТАТУУЛЖЭЭ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин дөрөвдүгээр сарын 09 /2022.04.09/-ны өдөр мэдэгдэл гаргаж, “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж шалгуулахаар болсон” тухайгаа мэдэгдсэн.

Улмаар өнгөрөгч долоо хоног /2022.04.26-29/-т Улсын ерөнхий прокуророос Г.Амартүвшин нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэсэн хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргасан ч парламентын гишүүдийн ихэнх нь “тэдний авч үлдэх” шийдвэрийг гаргасан.

Харин Г.Амартүвшингийн “өөрийн хүсэлтээр шалгуулах хүсэлт” тэгс хийгээд намжсан.

Тэгвэл бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах хүсэлтийг МАН-аас парламентад сонгогдсон нэр бүхий гишүүд Г.Амартүвшинд хэлж, учирлаж байж, “татуулсан” гэх мэдээлэл байна. Учир нь УИХ-ын гишүүд “энэ байдлаараа 76 гишүүнийг нэг нэгээр сугалдаг” буруу жишиг тогтоно. Иймд Хөгжлийн банкны асуудлаар “нэг ч гишүүнээ явуулахгүй” гэж тохирчээ.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө