Т.Доржханд: Энэ пүрэв гарагт “Өөрсдөө өөрчил эсвэл тар” тайван жагсаал зохион байгуулна

Т.Доржханд: Энэ пүрэв гарагт “Өөрсдөө өөрчил эсвэл тар” тайван жагсаал зохион байгуулна

Өнөөдөр /2022.05.02/ УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Би УИХ-ын гишүүний суудалд сууснаас хойш УИХ-ын нэр хүндийг өсгөе, өөрчилье гэж их зүтгэж ажиллаа. Гэхдээ энэ бүтэшгүй юм байна. Иймд УИХ-ын гишүүний хувиар өнөөдрөөс хойш оролцох боломжгүй болж байгаагаа мэдэгдэж байна. Энэ пүрэв гарагт буюу тавдугаар сарын 05-ны өдөр 12:00 цагаас “Өөрсдөө өөрчил эсвэл тар” гэх тайван жагсаал зохион байгуулж байна. Залуучууд нэгдэхийг хүсэж байна. Хэд хоног үргэлжлэхийг мэдэхгүй. Иргэдээс гарын үсэг цуглуулж, шаардлагаа тавина. УИХ-аас тогтолцоогоо өөрчилье гэж гуйж ханалаа. Тийм болохоор талбай дээр гарч байна” гэв.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө