"Цахилгааны төлбөрийг нэмэх" Н.Тавинбэх сайдын саналыг шүүмжилж, ЗГ-ын хурлаас гаргажээ

"Цахилгааны төлбөрийг нэмэх" Н.Тавинбэх сайдын саналыг шүүмжилж, ЗГ-ын хурлаас гаргажээ

Засгийн газрын өнгөрсөн сарын 20-ны өдрийн /2022.04.20/ хуралдаанаар Эрчим хүчний үнэ тарифыг 28 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна гэж зарим хэвлэлд мэдээлсэн. 

Тухайн үед нь энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ийм асуудал хэлэлцээгүй. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарт үе шаттай авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан" гэсэн юм. Тэгвэл тус өдөр ийм үйл явдал болжээ. Тодруулбал, Н.Тавинбэх сайд Эрчим хүчний үнэ тарифыг 28 хувиар нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад сайд нар шүүмжилж "Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ үед цахилгааны төлбөрийг нэмбэл асуудал хүндэрнэ. Ийм мэдрэмжгүй байж болохгүй" хэмээгээд Н.Тавинбэх сайдыг загнажээ. Тиймээс уг асуудлыг хэлэлцэх асуудлаас хасч хойшлуулсан байна. 




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө