Монгол, Япон улс хооронд  "Хүний нөөцийг хөгжүүлэх" харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Япон улс хооронд "Хүний нөөцийг хөгжүүлэх" харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа

Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд айлчилж байна.

Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар "Хүний нөөцийг хөгжүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх"-д зориулан Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

Ташрамд дурдахад, Энэ жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд энэ удаагийн айлчлал нь Япон улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй зургаа дахь айлчлал юм.

 




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө