Ч.Номин: Үндэсний урлагийн их театр зуны гурван сар жуулчдад зориулсан тоглолт тогтмол хийдэг болно

Ч.Номин: Үндэсний урлагийн их театр зуны гурван сар жуулчдад зориулсан тоглолт тогтмол хийдэг болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд аялал жуулчлалын салбарын төлөөлтэй уулзлаа.

Соёлын сайд Ч.Номин: "Жуулчдад үндэсний урлаг, уламжлал соёлын талаар үзүүлэх арга хэмжээ бага гэх асуудалд манай яам онцгой анхаарч байна. Энэ зун тавдугаар сарын 15 гэхэд төр, хувийн хэвшил хамтран жуулчдад үзүүлэх соёл урлагийн арга хэмжээний хуваарийг гаргаж, танилцуулна.

Мөн Үндэсний урлагийн их театрыг өөрийн гэсэн тайзтай болгох ажил эхэлсэн. Цаашид Үндэсний урлагийн их театр зуны 3 сар жуулчдад зориулсан тоглолт тогтмол хийдэг болно" гэв.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө