Японы Гадаад хэргийн сайд “Хүн хулгайлах, Цөмийн хөтөлбөрийн эсрэг хамтран ажиллахыг уриалж” Монголд ирээд байна

Японы Гадаад хэргийн сайд “Хүн хулгайлах, Цөмийн хөтөлбөрийн эсрэг хамтран ажиллахыг уриалж” Монголд ирээд байна

Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нь Казахстан, Узбекистан улсад айлчлал хийж дуусаад манай улсад өнгөрсөн шөнө /2022.04.30/ ирээд байна. Тэрээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан, Узбекистан улсуудыг “Украины нөхцөл байдлын асуудлаар хамтран ажиллахыг уриалсан” талаар Японы хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Харин ноён Хаяши Ёшимаса нь, “Хойд Солонгос /БНАСАУ/-той найрсаг харилцаатай Монгол Улсыг хүн хулгайлах гэмт хэргийн эсрэг тэмцэх, Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эсрэг хамтран ажиллахыг уриална” гэж Японы NHK мэдээлж байна.

Тэрээр айлчлалынхаа талаар “Чөлөөт нээлттэй ертөнцийг бий болгох, олон улсын дэг журмын үндэс суурийг баталгаажуулахын тулд Япон улс Төв Азийн орнуудтай түншийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтрахыг хүсэж байна” гэжээ. Түүнийг Монгол Улсад ирэхэд нь Н.Анхбаяр тэргүүтэй Гадаад харилцааны яамны албаны хүмүүс угтаж авсан байна.

Чингис хаан Олон улсын нисэх буудал. 2022.04.30

Чингис хаан Олон улсын нисэх буудал. 2022.04.30

Чингис хаан Олон улсын нисэх буудал. 2022.04.30




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө