УИХ-ын гишүүн, сайд, дарга нарыг “Доромжилбол” ял оноох хуулийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн, сайд, дарга нарыг “Доромжилбол” ял оноох хуулийг боловсруулжээ

Үндсэн хуулийн 16.16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан. Харин энэ эрх чөлөөг хязгаарлах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд төрөөс хяналт тогтоох гэсэн оролдлого, хуулийн төсөл боловсруулагдах сүүлийн жилүүдэд болсон.

Тухайлбал, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн төслийн 29.2-д “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно” гэсэн заалтыг Хууль зүйн яамнаас боловсруулж байв. Хэрэв энэ хууль батлагдсан бол УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын талаар иргэн үзэл бодлоо илэрхийлэх бол заавал “өөрөөс нь зөвшөөрөл” авдаг болох байсан юм.

-САЙД ДАРГА НАРТ НЭР ХОЧ ӨГӨХӨӨС СЭРГИЙЛЖ “ДОРОМЖИЛСОН” БОЛ ЯЛ ОНООХ ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛСАН УУ-

Тэгвэл УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын талаар таагүй яриа гарах, тэдэнд нэр хоч өгөхөөс сэргийлж байж болзошгүй хуулийн төслийг Х.Нямбаатарын тэргүүлж буй Хууль зүй дотоод хэргийн яам дахин боловсруулжээ. 

Тодруулбал, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд, “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэгвэл “Доромжлох” гэдэг нь бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, шууд санаатайгутаасан үйлдлийг хэлдэг байна. Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаахзэргээр илэрнэ гэдэг байна.

Товчхондоо,хуулийн энэ төсөл УИХ-аар батлагдвал “Жонхуу, Нянбактер, Боов, Данх, Босоо, Бетон, Хятадын эрлийз” зэргээр өрөөл бусдад нэр хоч өгч, доромжилсон иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, “ялтан” болж магадгүй ажээ.

Нөгөө талаар энэ хуулийн төсөл жирийн иргэн гэхээсээ илүүтэй фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн, сайд, дарга нарт нэр хоч өгөхөөс сэргийлж байж магадгүй байгаа юм.

-БУСДАД ДОПИНГ ХЭРЭГЛҮҮЛСЭН, ТӨРӨЛ САДАНТАЙГАА ГЭРЛЭСЭН БОЛ 1-5 ЖИЛИЙН ЯЛ ОНООНО-

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд бусдад Допинг хэрэглүүлсэн бол 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Тодруулбал, 20.20 дугаар зүйлийн 1-д Тамирчинд допинг хэрэглэхийг зөвлөсөн, эсхүл нууцаар хэрэглүүлсэн бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хорин долоон мянган нэгж мянган нэгжээс тавин дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Харин төрөл садангийн хүнтэйгээ мэдсээр байж гэрлэсэн бол 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ гэжээ. Тодруулбал, төслийн 20.21 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн төрөл, садангийн хүн гэдгийг мэдсээр байж гэрлэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Тэгвэл манай зарим баруун аймгуудад бусдыг хүсээгүй байхад нь гэрлэхийг завдах, богтлох зэрэг явдал цөөнгүй гарсан байдаг. Тэгвэл энэ байдалд 1-5 жилийн ял оноох талаар хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, 13.16 дугаар зүйлийн 1-д Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, эмзэг байдлыг нь далимдуулж гэрлэсэн, гэрлэх ёслол, гэрлэх зан үйл үйлдсэн нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө