СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ өндрөөс унах гэж байсан 19 настай залууг эсэн мэнд буулгажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ өндрөөс унах гэж байсан 19 настай залууг эсэн мэнд буулгажээ

Өчигдөр /2022.04.27/ 19:18 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 13 дугаар байр 12 давхар барилгын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг авч Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн М /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны дээвэр дээр гарч амиа хорлох гэж байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.