Гэрлэлт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй учраас иргэн Г-ын гэрлэлтийг цуцалсан гэв

Гэрлэлт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй учраас иргэн Г-ын гэрлэлтийг цуцалсан гэв

Улсын бүртгэлийн ерөнхий газар нэр бүхий иргэдийн гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудал гараад буй. Тэгвэл энэ талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээлэл хийж байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах "Гэрлэлтийг хуулийн дагуу бүртгэдэг. Харин гэрлэлтийн талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх нь хориотой байдаг. Гэхдээ УБЕГ-тай холбоотой ташаа мэдээлэл сүүлийн өдрүүдэд яваад байгаа учраас өнөөдөр мэдээлэл өгч байна. Иргэн Г нь 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгэгдсэн мэдээлэл байна. 

Иргэн Г-ээс 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаад "Гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй" гэх гомдол мэдээллийг өгсөн. Үүний дагуу хяналтын улсын байцаагч хянаж үзээд бичиг баримтын зөрчилтэй байна гэж үзээд “хүчингүй болгох” дүгнэлт гарсан. Гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагыг хангаагүй учраас цуцалсан гэж ойлгож болно. 

Түүнээс биш мэдээлэл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш. Тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Харин эл асуудал нь Захиргааны хэргийн шүүх дээр явагдаж байгаа учраас өөр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй" гэв.