Засгийн газар нэр бүхий 36 төрийн өмчит компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд хувьчлахаар болжээ. Тодруулбал, олон нийтэд хувьцааг арилжихдаа нэг иргэн, хуулийн этгээд хамгийн ихдээ таван хувиас хэтрүүлэхгүй байхаар хуулийн тогтоолын төсөлд тусгасан байна.
Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах, хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангахад чухал нөлөөтэй гэж үзсэн аж.
Тэгвэл дараах компаниудын 34 хүртэл хувийг энгийн хувьцаа нэмж гарган Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан нээлттэй хувьцаат компани болгох аж.
Тодруулбал:
- Монголын хөрөнгийн бирж” ТӨХК;
- “Монголын цахилгаан холбоо” ХК;
- “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК;
- "Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ
- “Үндэсний давхар даатгал” ХК
- "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК
- "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК
- "Дархан дулааны сүлжээ" ТӨХК
- "Диспетчерийн үндэсний төв“ ХХК
- "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК
- "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК
- "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК
- "Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
- "Баянчандмань АЗЗА" ТӨХК
- "Налайх АЗЗА" ТӨХК
- “Архангай-АЗЗА” ТӨХК
- “Багануур-АЗЗА” ТӨХК
- “Булган-АЗЗА” ТӨХК
- “Говь-Алтай-АЗЗА” ТӨХК
- “Дархан-АЗЗА” ТӨХК
- “Дорноговь-АЗЗА” ТӨХК
- “Завхан-АЗЗА” ТӨХК
- “Орхон-АЗЗА” ТӨХК
- “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК
- “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК
- “Талын зам” ТӨХК
- “Төв-АЗЗА” ТӨХК
- “Увс-АЗЗА” ТӨХК
- “Харгуй” ТӨХК
- “Хархорин-АЗЗА” ТӨХК
- “Ховд-АЗЗА” ТӨХК
- “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК
- “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК.