"16 нас хүрээгүй хүүхдийг албадаж, Шийтгэл хүлээсэн хүнд төрийн үйлчилгээг хязгаарлах” Зөрчлийн хуулийг “хөдөөний гишүүд” санаачилжээ

"16 нас хүрээгүй хүүхдийг албадаж, Шийтгэл хүлээсэн хүнд төрийн үйлчилгээг хязгаарлах” Зөрчлийн хуулийг “хөдөөний гишүүд” санаачилжээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг саяхан /2022.03.24/ өргөн барьсан.

Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилсан УИХ-ын гишүүд

-ХӨДӨӨНИЙ ГИШҮҮДИЙН ӨРГӨН БАРЬСАН ТӨСӨЛД “16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН АЛБАДАН ИРҮҮЛНЭ” ГЭЖЭЭ-

Харин тус хуулийн төслийг өргөн барьсан Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нарыг “хөдөөний гишүүд” гэх нь бий. Учир нь тэдний зарим орон нутгаас УИХ-д сонгогдсон, олонд тэр бүр танигдаагүй, насаараа МАН-ыг дагасан хүмүүс гэдэг. Гэтэл “хөдөөний гишүүд”-ийн өргөн барьсан Зөрчлийн тухай хуулийн төслийн  8-д “Арван зургаан насанд хүрээгүй хүн Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн тохиолдолд түүнийг албадан ирүүлж болно” гэж заажээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин Зөрчлийн тухай хуулийн 3.2.2-д “тусгай анги” хамаардаг байна.  

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн “Тусгай анги” буюу Тавдугаар бүлэгт “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил” хамаардаг бөгөөд үүнд, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, Хүний биед халдах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг зөрчлүүд хамаардаг байна. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл орон байрандаа дуу чимээ гаргаж тоглосон хүүхдийн талаар хөршүүд нь цагдаад дуудлага өгч, гомдол гаргах нь түгээмэл байдаг. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.5.1-ээр зохицуулж, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэдэг байна.

Иймд “хөдөөний гишүүд”-ийн өргөн барьсан хуулиар орон байрандаа дуу чимээ гаргаж тоглоод зохих хуулийн байгууллагад санал гомдол ирсэн 16 насанд хүрээгүй хүнийг албадан ирүүлж болох аж. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны гуравдугаар сарын тушаалын 4.1-д “албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага хэрэгжүүлнэ” гэж заажээ.

-“ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН ИРГЭНИЙ АВАХ ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯЗГААРЛАНА” ГЭЖ ТӨСӨЛД ОРУУЛЖЭЭ-

Мөн “хөдөөний гишүүд”-ийн өргөн барьсан хуулийн төслийн 12-д Шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтийг хангуулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хөндөхгүйгээр холбогдох бусад хуулиар шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг авах болон бусад эрхийг хязгаарлаж болно” гэж оруулжээ.

Тэгвэл Үндсэн хуулийн 16-д амьд явах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, бүтээл туурвих, төрийг удирдах хэрэгт оролцох, халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих зэрэг эрхтэй гэж заасан байдаг. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Товчхондоо, “хөдөөний гишүүд”-ийн өргөн барьсан хууль батлагдвал Үндсэн хуульд заасан дээрх эрхээс бусад төрийн үйлчилгээ авах эрхээ Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан иргэн хязгаарлуулах ажээ.

Мөн “хөдөөний гишүүд”-ийн өргөн барьсан төслийн 16-д “Хүн, хуулийн этгээд нь үйлдсэн зөрчлөө арилгах боломжит хугацаанд арилгаагүй нь шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болно”, төслийн 11-д “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2, 6 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ” гэж тусгажээ.




ЭМГЭНЭЛ

7 цагийн өмнө