Боксын өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотод болж өнгөрлөө. Тус тэмцээнд 21 орны 352 тамирчин оролцсон бөгөөд Монголын боксчид хоёр хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, залуучуудын 48 кг-д “Radiance” клубийн тамирчин, Нийслэлийн долдугаар сургуулийн сурагч О.Түвшинзаяа, 63 кг-д У.Анужин хүрэл медаль тус тус хүртжээ.