Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажилдаа томилогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй.
Энэ хугацаанд тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-нд өөрийн багаа бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Б.Бат-Эрдэнэ сайд өмнө нь ажиллаж байсан газар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хэд хэдэн албан хаагчийг БОАЖЯ-нд "татаж", томилжээ.
Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар томилсон байна. Мөн ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэлийг БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар тус тус томилжээ.
Б.Бат-Эрдэнэ сайдыг ийнхүү өмнө нь ажиллаж байсан газраасаа албан хаагчдыг авчирч яаманд томилж байгааг тус яамныхан нь эсэргүүцэж байгаа ч ажлаасаа халагдахгүйн тулд энэхүү эсэргүүцлээ ил гаргаж чадахгүй байгаа аж.