Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилсон.
Тэгвэл Б.Бат-Эрдэнэ сайд Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-нд өөрийн багаа бүрдүүлэхийн тулд яамны удирдах албан тушаалтнуудыг "Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх" өргөдлөө өгөхийг шаардаж эхэлсэн байна. Харин ажлаас чөлөөлөгдөхийг хүсэхгүй байгаа нэгнийг ажлаар нь дарамтлах зэрэг байдал гаргах болжээ.
Угтаа тэрбээр тамгаа хүлээн авах үеэрээ "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өсгөн үүрэг чиглэлийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажил байгааг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллах ёстой. Хамт олондоо итгэж байна” гэдгээ онцолсон. Гэтэл сайдын албан тушаалд томилогдоод сар ч хүрээгүй байгаа тэрбээр нэлээд олон албан хаагчидад шахалт үзүүлж, зарим нэгийг нь өөрийн хүсэлтээр хэмээх үгээр халхавчлан ажлаас нь чөлөөлөхөөр санаархаж эхэлсэн байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.