Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.02.09/нутгийн хойд хэсгээр, цаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.