УИХ-ын Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын гишүүн өөрсдөдөө “Шударга таван гишүүн” гэсэн нэр өгөөд удаж байгаа юм. Тэд хэвлэлийн хурал бүрийг хамтдаа хийж “Шударга 5 гишүүнээс иргэд шаардлаа” гэж мэдэгдэл хийдэг. Учир нь хэн ч тэдэнд энэ нэрийг өгөөгүй, тэд өөрсдийгөө ингэж цоллодог гэж шүүмжлэх иргэд ч олон бий.
Мөн Ж.Батзандан, Л.Болд нар өөрсдийн байгуулсан улс төрийн намаа ШИНЭ нам буюу Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам гэж нэрлээд байгаа юм.
Тэгвэл энэ долоо хоногт дээрх УИХ-ын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр нэгэн залуу үзэл бодлоо илэрхийлээд тэдэнд хөөгдөж уулзалтаас гарчээ. Тэрээр энэ тухай өөрийн твиттер хуудастаа “Шударга 5 гишүүний Фенүүдийн уулзалт дээр Нямбаатар гишүүний ХОМ-ыг хэлээд, Лу.Болд гишүүнээ та бол өөрөө Монголын олигархиудын нэг шүү гэж хэлсний төлөө "АН-ы явуулга, Манангийн юу юу ч гэнэ үү" доромжлуулаад ХӨӨГДӨӨД ГАРЛАА. Баярлалаа” гэжээ.
Шударга 5 гишүүний Фенүүдийн уулзалт дээр Нямбаатар гишүүний ХОМ-ыг хэлээд, Лу.Болд гишүүнээ та бол өөрөө Монголын олигархиудын нэг шүү гэж хэлсний төлөө "АН-ы явуулга, Манангийн юу юу ч гэнэ үү" доромжлуулаад ХӨӨГДӨӨД ГАРЛАА. Баярлалаа pic.twitter.com/TcSVWFTLHC
— ХувийнХэвшлийгХайрла (@B_Munkhtselmeg) September 20, 2019