Японы мэргэжлийн баг Монголын хоёр дугуйчинтай хамтран ажиллах гэрээ хийжээ.
Тодруулбал, Японы мэргэжлийн дугуйн “Levante Fuji Shizuoka” баг манай улсын ОУХМ Б.Марал-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нартай 2022 оны улирлын турш хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Монголын дугуйн холбоо /МДХ/-ноос “Парис-2024” олимпын наадамд эрх авахын тулд холбооныхоо дэргэд Мэргэжлийн баг байгуулан, мөн шилдэг тамирчдаа гадаадын мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байгаа юм. Одоогоор нийт 19 дугуйчин багуудад бүртгүүлсэн бөгөөд улирлын эхний тэмцээнээ АНЭУ-ын “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаандаа оролцохоор энэ нэгдүгээр сарын 25-нд эх орноосоо мордох юм.