Өнөөдөр /2022.01.16/ “Жем интернэшнл” группийн нэрэмжит, “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх”барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдаж байгааг зарим бөхчүүд эсэргүүцсэн тул, барилдаан цааш үргэлжилж чадахгүй удаашраад байна.
Учир нь Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар 2020 оны Улсын баяр наадамд зодогдлохдоо, “’допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн” тул барилдах эрхээ 11 сарын хугацаатай хасуулсан ч, саяхан барилдах эрх нь сэргэсэн юм.
Харин О.Хангай тэргүүтэй бөхчүүд, “зарим бөхчүүдийн барилдах эрхийг 2 жилээр хасдаг хэрнэ, тэдний эрхийг 11 сараар хассан шийдвэрийг эсэргүүцэж, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар 2 жилийн дараа барилдах хэрэгтэй” гэсэн шаардлагыг тавьж буй юм. Тэгвэл МҮБХ-ноос энэ сарын 13-ны өдөр “Н.Батсуурийг Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” барилдаан бүртгэн барилдуулж болно гэсэн бичгийг гаргажээ.