Монголд шинээр байгуулагдсан Олон улсын шага Монголын холбоо өчигдөр улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээ хийж, эмэгтэй тамирчдыг цэц сориуллаа.
Монголын шагайн харвааны холбооныхон үүнийг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж “Эмэгтэй хүн дээр үеэс шагай харваж байгаагүй. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдийг дээдэлж, эр улсын тоглоомоор тоглодоггүй уламжлалтай. Энэ уламжлал одоо ч хадгалагдсаар ирсэн. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцээн болох “Мөсөн өргөө”-нд очиж хэвтэнэ, хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ” гэж мэдэгдэж байсан юм.
Ардчилсан чөлөөт нийгэмд энэ мэтээр спортыг хүртэл хүйсээр ялгаж, хориглож болохгүй гэсэн хүмүүс олон байлаа.
Өчигдөр болж өндөрлөсөн тэмцээнд 47 тамирчин өрсөлдөн аваргаа тодрууллаа.
Эрэгтэй ганцаарчилсан:
1-р байр: Д.Рэнчиндорж
2-р байр: Е.Номин-Эрдэнэ
3-р байр: Г.Энх-Амгалан
Эмэгтэй ганцаарчилсан:
1-р байр: Ц.Оюунсайхан
2-р байр: Б.Равжир
3-р байр: Э.Ариунцэцэг
Пара эрэгтэй ганцаарчилсан:
1-р байр: А.Дөлгөөн
2-р байр: Ж.Бүрэнтөгс
3-р байр: Н.Булган
Пара эмэгтэй ганцаарчилсан:
1-р байр: С.Оюундарь
2-р байр: Л.Гэрэлцэцэг
3-р байр: Ц.Оюунтуул
Эрэгтэй баг:
1-р байр: E.Номин-Эрдэнэ ахлагчтай Аграват баг
2-р байр: Б.Батзолбоо ахлагчтай Brainstorm баг
3-р байр: Ш.Анхбаяр ахлагчтай Нэгдэл баг
Эмэгтэй баг:
1-р байр: X.Онолбаатар ахлагчтай Завхан аймгийн баг
2-р байр: Б.Шижиртуяа ахлагчтай Brainstorm баг
3-р байр: Б.Гэрэлээ ахлагчтай Ubpassport баг