Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат энэ сарын 24-ний өдөр таалал төгссөн билээ. Төр, түмний хайртай хүүд Монголчууд хүндэтгэл үзүүлж, 12 дугаар сарын 25-ны өдөр төв талбайд зул өргөх ёслол зохион байгуулсан. Тэгвэл Э.Энхбат агсныг маргааш буюу 12 дугаар сарын 31-ний өглөө 05:30 цагт Спортын төв ордноос сүүлчийн замд үдэн гаргах аж. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.