Олон Улсын Олимпын Хорооны Ерөнхийлөгч Томас Бах энэ долоо хоногийн эхэнд хийсэн мэдэгдэлдээ, “Хүндийн өргөлт, бокс 2028 оны Лос-Анжелесын олимпын наадмын төрлөөс хасагдах эрсдэлтэй байна” гэж мэдэгдээд байсан юм. Тэгвэл ОУОХ цахимаар хуралдаж, “2028 оны Лос-Анжелсийн наадамд бокс, хүндийн өргөлт зэрэг хасагдсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг 2023 онд Олон Улсын Олимпын хорооны чуулган гаргана” гэжээ.