Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүйчиг үдэн гаргаж өглөө

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүйчиг үдэн гаргаж өглөө

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүйчи нутаг буцлаа.

Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгч байгаа билээ. Масэ Шүичи энэ оны дөрөвдүгээрр сараас Монголын Үндэсний  шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, цар тахлын хүнд цаг үед ДАШТ-2022 болон ААШТ-2023 оны урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолт болох Киргизийн шигшээ багийг 1:0 харьцаатай хожиж, мөн АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатанд цахимаар сургуулилтыг хийлгэн амжилттай оролцуулсан билээ.

Масэ Шүйчи дасгалжуулагч нь Монгол улсад цөөн хоногийн хугацаанд ирж, МХБХ-ны клубүүдийн дасгалжуулагч нарт сургалтын зохион байгуулж, мөн “Алтан бөмбөг 2021” ёслолын ажиллагаанд оролцсон юм..

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, ЕНБД Д.Тэрбаатар болон Техникийн захирал Б.Буман-Учрал нар түүнийг хүлээн авч, уулзаж дурсгалын бэлгийг гардуулан баяр хүргэж, Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол улсын төлөө зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.