Ц.Шаравжамц: Хүү минь АНУ-ын нэгдүгээр дивизоны сургуульд тоглох АНХНЫ монгол хүн болно

Ц.Шаравжамц: Хүү минь АНУ-ын нэгдүгээр дивизоны сургуульд тоглох АНХНЫ монгол хүн болно

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од өнөөдөр цаашид суралцах их сургуулиа сонгох аж. Энэ талаар МУГТ Ц.Шаравжамц өөрийн твиттер хуудастаа “Алийг нь сонговол дээр вэ. Өнөөдөр түүхэн шийдвэр гарна. Монгол хүн анх удаа  D1-ийн сургуульд тоглох сонголтоо зарлана. Аавынхаа хүрээгүйд хүрч байгаа учраас хүү минь Монголынхоо түүхэнд аавынхаа дээр бичигдэнэ. Хүүгийнхээ амжилтыг харна гэдэг хамгийн том аз жаргал байдаг юм байна” гэжээ.

Ш.Энхийн-Од “The Big Ten Conference”-аас урилга авсан анхны Ази тоглогч болсон. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард түүнд “Big Ten” чуулганы “Rutgers” их сургуулиас урилга илгээсэн билээ. “Big Ten” нь АНУ дахь хамгийн эртний чуулган бөгөөд гишүүнчлэлд нь Иллинойс, Индиана, Айова, Мэриланд, Мичиган, баруун хойд Огайо муж, Пенн мужийн их сургуулиуд, мөн Пурду, Ратгерс гэх мэт тэргүүлэх сургуулиуд багтдаг.

Уг урилга нь түүний нэгдүгээр дивизоны хоёр дахь урилга байсан юм. Өмнө нь түүнд 2019 оны 10 сард “Eastern Washington” их сургуулиас урилга ирж байсан.