Хүндийн өргөлтийн ДАШТ Узбекстаны нийслэл Ташкент хотод болж байна.
Энэ удаагийн тэмцээнд 74 орны 432 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас гавьяат тамирчин М.Анхцэцэг оролцож буй. Тэрбээр энэ сарын 16-ны 19:00 цагаас /орон нутгийн цагаар/ 87 кг-ын жингийн "А" хэсэгт эхний өргөлтөө хийнэ.
Одоогоор эмэгтэй, эрэгтэйчүүдийн тус бүр 5-н жингийн тэмцээн явагдаад дундаа орж байгаа ба үлдсэн эмэгтэй, эрэгтэй тус бүр 5-н жингийн тэмцээн арванхоёрдугаар сарын 17-ныг өндөрлөнө.
2016 оны оюутны дэлхийн аварга, оюутны шилдэг тамирчин, Токио 2020 олимпын шагналт 4 дүгээр байрын эзэн, гавьяат тамирчин М.Анхцэцэг дугаар арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагаас / орон нутгийн цагаар/ 87 кг жингийн "А" хэсэгт орж 11 тамирчны хамтаар өргөлтөө хийнэ. Тэрээр ОХУ-ын тамирчны хамтаар өргөх жингийн захиалгаа хамгийн өндөр буюу 255 кг -аар өгчээ.