Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болжээ. Тус хурлаар МҮБХ-ны тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчийг батламжилсан бөгөөд допинг илэрсэн бөхчүүдэд тооцох хариуцлагыг хэлэлцэн баталсан байна.
Тодруулбал;
- МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
- Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан байна.
- Ёс зүйн зөрчил гаргасан Аймгийн харцага Ж.Дэлгэрсайханы барилдах эрхийг нэг жилээр /давтан үйлдэл/, Сумын заан Ё.Гантулга,, Сумын заан О.Баяржаргал нарын барилдах эрхийг зургаан сараар хассан талаар МҮБХ-ноос мэдээллээ.