Ардчилсан намын ойн нэрэмжит хүндэтгэлийн барилдаанд улсын заан Д.Анар түрүүллээ

Ардчилсан намын ойн нэрэмжит хүндэтгэлийн барилдаанд улсын заан Д.Анар түрүүллээ

Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосон.

Тэгвэл энэхүү барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ. Дашрамд дурдахад, маргааш Монгол бөхийн өргөөнд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол Улсын начин Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтон болон залуу 256 бөхийн барилдаан болно.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө